Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас алба хаагчдыг багаар ажиллах болон мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор “Тулах цэг” сургалт, дадлагыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв
Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв. Зураг: МҮОНРТ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас алба хаагчдыг багаар ажиллах болон мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор “Тулах цэг” сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Энэ үеэр алба хаагчид газар доорх байгууламж, нуранги болон өндрөөс аврах ажиллагааны сургуулийг хийж, шинээр томилогдсон алба хаагчдаа дадлагажуулсан юм.

Цаашид тус сургалт, дадлагыг сар бүр зохион байгуулж, мэргэжлийн ур чадвараа бататган, харилцан туршлагаа хуваалцахаар боллоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах