Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчид сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Улсын нөөцийн анги, салбарын барааны нярвуудын сургалт эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид сургалтад хамрагдаж байна
Алба хаагчид сургалтад хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Улсын нөөцийн анги, салбарын барааны нярвуудын сургалт эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Мөнхбат, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

Гамшиг, ослын үед хэрэглэх шаардлагатай хүнс, бараа материал, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн урьдчилан байршуулах, хүмүүнлэгийн ажиллагааны горим, Онцгой байдлын үеийн гааль, ачаа тээвэрлэлт логистик, бараа хадгалалт, агуулахын бэлэн байдал зэрэг сэдвээр алба хаагчид багаар ажиллаж, харилцан туршлага солилцоно.

Сургалт энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юмгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах