Алба хаагчийнхаа гэр бүлд шинэ байшингийн түлхүүр гардуулав
Цагдаагийн алба хаагчид болон иргэд байгууллагын халуун сэтгэлийн дэмээр эхэлсэн дээрх ажил гурван сарын хугацаанд үргэлжилж, өвлийн шинэ сууц, ногоон байгууламж бүхий хашааг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн босгон дээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн удирдлага болон хамт олон “ТВ-9” телевизийн "Мөрөөдөл биелдэг юм" нэвтрүүлгийн уран бүтээлчидтэй хамтран эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Ганбатын гэр бүлийг шинэ сууцтай болгох ажил зохион байгуулжээ.
Цагдаагийн алба хаагчид болон иргэд байгууллагын халуун сэтгэлийн дэмээр эхэлсэн дээрх ажил гурван сарын хугацаанд үргэлжилж, өвлийн шинэ сууц, ногоон байгууламж бүхий хашааг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө.
Дашрамд дуулгахад, ахлах ахлагч Б.Ганбат хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цагдаагийн байгууллагад амьдралынхаа 10 гаруй жилийг зориулжээ.


















