Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Албан бус салбарт 200 мянга гаруй хүн ажиллаж байна

Тэдний нийгмийн асуудал, ажиллах нөхцөл баталгаагүй хэвээр. Ажлын байр олдлоо гэхэд удаан ажиллах боломжгүйн дээр цалин мөнгө бага авдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Албан бус салбарт 200 мянга гаруй хүн ажиллаж байна
Албан бус салбарт 200 мянга гаруй хүн ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Албан бус салбарт 200 гаруй мянган хүн ажиллаж байна. Тэдний нийгмийн асуудал, ажиллах нөхцөл баталгаагүй хэвээр. Ажлын байр олдлоо гэхэд удаан ажиллах боломжгүйн дээр цалин мөнгө бага авдаг. Энэ байдлаас болж тэдний нийгмийн баталгаа алдагдахад хүрээд байна. Харин өөрийн бизнесээ босгон ажиллаж байгаа зарим нэг нь өвлийн хүйтэнд гадаа ажилладаг. Уг нь энэ онцлогт таарсан байр сууцаар хангах нь хамгийн зөв гарц. Гэтэл төрийн нэр барьсан байцаагчид хууль, журам ярьж хөөж туухаа урьтал болгодог энэ байдал албан бус салбарт ажилладаг зарим иргэнд хүндээр тусдаг. Энэ бүх бэрхшээлийг бууруулах үүднээс МҮЭХ Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран ажиллахаар болжээ.

Та бүхэн МҮЭХ-ны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын даргаар Ц.Отгонтунгалагийн яриаг сонсоно уу.

Албан бус салбарт ажиллаж байгаа 200 гаруй мянган хүнийг албажуулж нийгмийн баталгааг хангуулах нь өнөөдөр эхлүүлсэн ажлын гол зорилго гэж тэрбээр хэллээ.

Хуваалцах