Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Албаны бэлтгэл бэлэн байдал, сахилга ёс зүйг дээшлүүлэхийг үүрэг болголоо

Тэрээр “Байгаль цаг уурын нөхцөл байдал, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай, оновчтой хүргэх, техник хэрэгсэл, хүн хүчний хуваарилалтыг хийж, албаны бэлтгэл бэлэн байдлаа ханган, сахилга ёс зүй, дэг журам, зохион байг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Албаны бэлтгэл бэлэн байдал, сахилга ёс зүйг дээшлүүлэхийг үүрэг болголоо
Албаны бэлтгэл бэлэн байдал, сахилга ёс зүйг дээшлүүлэхийг үүрэг болголоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр дарга, хурандаа А.Дашням Төв байрны алба хаагчид болон бүтцийн нэгжүүдийн удирдах бүрэлдэхүүнд цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Тэрээр “Байгаль цаг уурын нөхцөл байдал, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай, оновчтой хүргэх, техник хэрэгсэл, хүн хүчний хуваарилалтыг хийж, албаны бэлтгэл бэлэн байдлаа ханган, сахилга ёс зүй, дэг журам, зохион байгуулалтыг дээшлүүлж, нийслэлийн нутаг дэвсгэрт усархаг, аадар бороо орохтой холбогдуулан дүүргийн хэмжээнд Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүлж, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг хангаж, үерийн нөхцөл байдал үүссэн үед удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах’-ыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах