Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт болно
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт Улаанбаатар хотод анх удаа болох гэж байна. 90 гаруй жилийн түүхтэй энэ чуулгын
Мэдээллийн алба

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт Улаанбаатар хотод анх удаа болох гэж байна. 90 гаруй жилийн түүхтэй энэ чуулгын тоглолт наймдугаар 27-нд Соёлын төв өргөөнд, наймдугаар сарын 28-нд Жанжин Сүхбаатарын талбайд болно. Тоглолтыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз шууд дамжуулан үзүүлнэ.


















