Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алга болсон байлдагч нас баржээ

Байлдагч В нас барсан хэрэг ОХУ-ын нутаг дэвсгэрт гарсан учир хойд хөршийн тал шалгалт хийснийхээ дараа манай талд мэдээлэл өгөх юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алга болсон байлдагч нас баржээ
Алга болсон байлдагч нас баржээ. Зураг: МҮОНРТ

Увс аймаг дахь хилийн 0311 дүгээр ангийн хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.В өнгөрсөн сарын 30-нд харуулын байрлалаа орхиж, морьтойгоо алга болсон. Түүнийг албан бус эх сурвалжууд цэргийн албанаас оргосон байх магадлалтай хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл дээрх байлдагч нас барсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд одоогоор хэргийн газарт шалгалт явуулж байна.

Байлдагч В нас барсан хэрэг ОХУ-ын нутаг дэвсгэрт гарсан учир хойд хөршийн тал шалгалт хийснийхээ дараа манай талд мэдээлэл өгөх юм байна. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын эх сурвалжаас тодруулахад, “Энэ хэрэг хоёр улсын харилцаагаар зохицуулагдах учир одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Дашрамд дуулгахад, Байлдагч В өнгөрсөн оны аравдугаар сард Завхан аймгийн Асгат сумаас цэргийн албанд татагдсан, 19 настай, урьд нь чөлөө хүсч байгаагүй аж. Тэрбээр харуулын үүрэг гүйцэтгэх үедээ хүлээж авсан сум, автомат буутайгаа алга болсон бөгөөд эрлийн явцад ОХУ-руу хил давсан нь тогтоогдож, хоёр улсын хамтарсан баг эрлийн ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Хуваалцах