Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алга болсон гэх хүүг ойн модон дундаас олж, гэрийнхэнд нь хүргэж өглөө

102 дугаарын утсанд энэ сарын 01-ний өдрийн 18:22 цагт “12 настай, эрэгтэй Б Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Шарга морьтын зуслангийн хүүхдийн тоглоомын сааданд тоглож байгаад сураггүй алга болчихлоо” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алга болсон гэх хүүг ойн модон дундаас олж, гэрийнхэнд нь хүргэж өглөө
Алга болсон гэх хүүг ойн модон дундаас олж, гэрийнхэнд нь хүргэж өглөө. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарын утсанд энэ сарын 01-ний өдрийн 18:22 цагт “12 настай, эрэгтэй Б Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Шарга морьтын зуслангийн хүүхдийн тоглоомын сааданд тоглож байгаад сураггүй алга болчихлоо” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тус дуудлагын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөөдөр 12:25 цагт хүүг алга болсон газраасаа долоон км зайтай ойн модон дунд байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Хүүгийн биеийн байдал хэвийн хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Ташрамд дуулгахад, Дулааны улирал эхэлснээс хойш бага насны хүүхэд гадаа тоглох үедээ автомашинд мөргүүлсэн, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтсэн, хамгаалалтын тор сул байснаас үүдэн цонхоор унасан болон мориноос унасан, моринд өшиглүүлсэн зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг эрсдэл хаа сайгүй байгааг тооцож, хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулахыг холбогдох байгууллагаас зөвлөлөө.

Хуваалцах