Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алла Пугачёва таван дуугаа найман сая рублиэр үнэлжээ

Гэхдээ тэрбээр хамгийн хит болсон таван дуугаа 30 минутын хугацаанд дуулсан байна. Мөн уг хотод өөрөө ч хэд хэдэн уран бүтээлийн үдэшлэг зохион байгуулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алла Пугачёва таван дуугаа найман сая рублиэр үнэлжээ
Алла Пугачёва таван дуугаа найман сая рублиэр үнэлжээ. Зураг: МҮОНРТ

Алла Пугачёва баячуудын үйлчлүүлдэг Москвагийн “Сафиса” ресторанд болсон нэгэн бизнесмены хуриманд дуулаад гарахдаа найман сая рубль халаасалжээ. Энэ нь Монгол мөнгөөр ойролцоогоор 336 сая төгрөг юм.

Гэхдээ тэрбээр хамгийн хит болсон таван дуугаа 30 минутын хугацаанд дуулсан байна. Мөн уг хотод өөрөө ч хэд хэдэн уран бүтээлийн үдэшлэг зохион байгуулжээ.

Гэхдээ түүнийг баячууд хүндэтгэлийг арга хэмжээндээ урьж, дуулуулахыг хүсдэг ч тэр бүр зөвшөөрдөггүй. Харин энэ удаа тийнхүү зөвшөөрсөн шалтгаан нь юу байсан бол хэмээн олон хүн гайхацгааж байгаа аж.

Түүнчлэн хойд хөршийн хэвлэлүүд Аллагийн бие сүүлийн үед базаахгүй байгаа талаар мэдээлсэн.

Тэр ч бүү хэл ходоодоо тайруулсан гэж шуугисан боловч түүний охин Кристина Орбакайте “Түүний бие өвдөөгүй, ходоодоо ч тайруулаагүй” хэмээжээ.

Хуваалцах