“Алтай-ЭЕШ 2018” урьдчилсан сорилго болж байна
Говь-Алтай аймгийн төвийн төгсөх ангийн сурагчид өнөөдөр ЭЕШ-ын урьдчилсан сорилго өгч байна. “Алтай-ЭЕШ” урьдчилсан сорилгыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачилгаар өнгөрсөн жилээс хойш зохион байгуулах болсон байна. Өнгөрсөн жил дөрвөн хичээлээр нийт 2118 хүүхэд
Мэдээллийн алба

Говь-Алтай аймгийн төвийн төгсөх ангийн сурагчид өнөөдөр ЭЕШ-ын урьдчилсан сорилго өгч байна. “Алтай-ЭЕШ” урьдчилсан сорилгыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачилгаар өнгөрсөн жилээс хойш зохион байгуулах болсон байна. Өнгөрсөн жил дөрвөн хичээлээр нийт 2118 хүүхэд шалгагдсан бол энэ жил англи хэл, математик, физикийн хичээлээр давхардсан тоогоор 1440 сурагч шалгалт өгч байна.
“Алтай-ЭЕШ” урьдчилсан сорилго нь ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж буй төгсөгчдөд ЭЕШ-даа бэлтгэх, шалгалтаа амжилттай өгөх чухал бэлтгэл болдог байна. Сорилгын үр дүнд Говь-Алтай аймаг өнгөрсөн жил ерөнхий шалгалтын дүнгээр улсын хэмжээнд дөрвөн байр ахиж, 7-р байранд, нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ-ын онооны дунджаар улсад 3-р байранд орсон амжилт үзүүлжээ.
Энэ жил Говь-Алтай аймгаас ЭЕШ-д нийт 865 сурагч оролцох юм байна.


















