Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алтай хотхонд Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ

Баянгол дүүргийн Алтай хотхонд Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтай хотхонд Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ
Алтай хотхонд Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн Алтай хотхонд Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ.
Иргэний улсын бүртгэл:

-Шилжилт хөдөлгөөний бүртгэл /24, 26 дугаар хороонд шилжин ирсний/
Харьяалал харгалзахгүй бүртгэлүүд
-Төрсний бүртгэл
-Эцэг /эх/ тогтоосны бүртгэл
-Гэрлэсний бүртгэл
-Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл
-Нас барсны бүртгэл
-Иргэний үнэмлэх шинээр авах, хугацаа сунгах /25, 45 нас/
-Иргэний үнэмлэх дахин авах /гээсэн, үрэгдүүлсэн/
-Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэл
-Иргэний улсын бүртгэлийн лавлагаа
-Тоон гарын үсэг олголт

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл:

-Анхны бүртгэл /24, 26 дугаар хорооны бүртгэл/
Харьяалал харгалзахгүй бүртгэлүүд
-Өмчлөх эрх шилжих гэрээ
-Барьцааны гэрээ
-Бусад гэрээ
-Эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах
-Урьдчилсан тэмдэглэл хийх, дуусгавар болгох, хүчингүй болгох
-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулбар

Эх сурвалж: Нийслэлийн Улсын бүртгэлийн газар

Хуваалцах