Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Алтайн малчдын түншлэл-88” төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж эхэллээ

Говь-Алтай аймгийн тухайд өнгөрсөн оны 11 дүгээр сард 3000 малчны зөвлөгөөнийг зохион байгуулсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтайн малчдын түншлэл-88” төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж эхэллээ
“Алтайн малчдын түншлэл-88” төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн тухайд өнгөрсөн оны 11 дүгээр сард 3000 малчны зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тус зөвлөгөөний үр дүнд малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийг байгуулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, малчдын орлогыг дэмжих зорилготойгоор 88 багаас тус бүр нэг төлөөлөл сонгож “Алтайн малчдын түншлэл-88” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Сүүлийн үед малын түүхий эд үнэгүйдэж байгаа нь малчдын тулгамдсан асуудлын нэг болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг нутагтаа байгуулахаар төлөвлөжээ.

Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Хурцгэрэл ярилаа.

Mongolian National Radio · “Алтайн малчдын түншлэл-88” төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж эхэллээ

Хуваалцах