Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алтан ботгоны эзнээр Д.Бөхчулуун тодорлоо

Өмнөговь аймаг хоёр бөхт тэмээн сүргээрээ улсдаа тэргүүлдэг. Энэ жил 150 мянган тэмээтэй болжээ. Тэр дундаа Ханбогд сум хамгийн олон 2018 онд 30 мянга гаруй тэмээн сүрэгтэй болж гурван түмэн тэмээнийхээ баярыг хийсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтан ботгоны эзнээр Д.Бөхчулуун тодорлоо
Алтан ботгоны эзнээр Д.Бөхчулуун тодорлоо. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг алтан төлийн эзэд тодорсоор байна. Энэ оны алтан ботгоны эзнээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Дорждэрэмийн Бөхчулуун тодорлоо.

Өмнөговь аймаг хоёр бөхт тэмээн сүргээрээ улсдаа тэргүүлдэг. Энэ жил 150 мянган тэмээтэй болжээ. Тэр дундаа Ханбогд сум хамгийн олон 2018 онд 30 мянга гаруй тэмээн сүрэгтэй болж гурван түмэн тэмээнийхээ баярыг хийсэн байна.

Галба нутгийн ганган улаан тэмээгээ жил дараалан өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мал маллах сонирхолтой залуусыг малжуулж үндэсний баялаг мал сүргээ өсгөн үржүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж Д.Бөхчулууныг ийнхүү тодруулжээ.

Д.Бөхчулуун нь 2003 оноос Ханбогд сумын галбын улаан үүлдрийн тэмээг өсгөж ирсэн бөгөөд жилд 100 гаруй ботго бойжуулж, тэмээгээ уналга эдэлгээнд сургаж өдөр тутам ахуй амьдралдаа ашигладаг байна.

Галбын улаан үүлдрийн тэмээ нь зуд зурханд тэсвэртэй, бие том уналга эдэлгээнд ашиглахад нэн тохиромжтой, сүү сааль арвинтай байдаг аж. Тэднийх 500 гаруй тэмээн сүрэгтэй бөгөөд гэр бүлийн туслах малчин авч ажиллуулан малжуулах, цалинжуулах зэргээр ажиллаж, говь нутгийнхаа чимэг болсон хоёр бөхт тэмээн сүргээ адгуулан маллаж, тоо толгойг нь өсгөн үржүүлж яваа залуусын төлөөлөл юм.

Хуваалцах