Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алтан гахай жилд төрсөн хүүхдүүдийг 99,6 хувьтай нэгдүгээр ангид хамруулна

Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 54.641 хүүхэд суралцахаар болжээ. Өнгөрсөн жилийн хувьд 48.092 хүүхэд хамрагдсан бол энэ жилийн хувьд 6600 орчим хүүхэд илүүдэж байгаа аж. Атлан гахай жилд төрсөн хүүхдүүдийг 99,6 хувьтай нэгдүгээр ангид хамруулна гэдгээ БШУ-ны салбарын сайд амл

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтан гахай жилд төрсөн хүүхдүүдийг 99,6 хувьтай нэгдүгээр ангид хамруулна
Алтан гахай жилд төрсөн хүүхдүүдийг 99,6 хувьтай нэгдүгээр ангид хамруулна. Зураг: МҮОНРТ

Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 54.641 хүүхэд суралцахаар болжээ. Өнгөрсөн жилийн хувьд 48.092 хүүхэд хамрагдсан бол энэ жилийн хувьд 6600 орчим хүүхэд илүүдэж байгаа аж. Алтан гахай жилд төрсөн хүүхдүүдийг 99,6 хувьтай нэгдүгээр ангид хамруулна гэдгээ БШУ-ны салбарын сайд амласан байна.

Зарим ерөнхий боловсролын сургуулиуд хоёр ээлжээр, эрэлт ихтэйд тооцогддог 1, 23 дугаар сургуулиудад нэгдүгээр ангийн бүлэг хоёроос дээш авах зэргээр зохион байгуулалт хийж байгаа гэв.

Үүнээс гадна “Шинэ монгол”, “Хобби”, “Орчлон”, “Шинэ үе” зэрэг хувийн өмчийн 19 сургуульд нэгдүгээр ангийн 20 бүлэгт 535 хүүхэд нэмэлт элсэлт хийхээр болжээ.

Түлхүүр үг:нэгдүгээр ангийн хүүхдүүд
Хуваалцах