Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Алтан хальс” холбооноос шилдэг 18 киног жагсаажээ

Монгол үзэгчдийн хувьд “Dreamers' Day” өдөрлөгөөр "Чи энд хэзээ ч байгаагүй", "Вестерн" кино хүрсэн бол Улаанбаатар олон улсын кино наадмаар "Налгар айл", "Аяны шувууд", "Эмэгтэйн тэмцэл" бүтээлүүд толилуулагдсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан хальс” холбооноос шилдэг 18 киног жагсаажээ
“Алтан хальс” холбооноос шилдэг 18 киног жагсаажээ. Зураг: МҮОНРТ

“Алтан хальс” холбооноос жил бүр уламжлал болгон тухайн оны шилдэг 18 киног жагсаадаг. Эдгээр киног сонгохдоо кино урлагт томоохон байр суурь эзэлдэг "Cahiers du Cinéma", "Film Comment"(Film Society of Lincoln Center), "Sight and Sound" (BFI) сэтгүүл болон "MUBI", "Indiewire", "The Guardian", "Esquire" зэрэг цахим сэтгүүлийн жагсаалтыг харгалзан үзэж гаргасан байна.

Монгол үзэгчдийн хувьд “Dreamers' Day” өдөрлөгөөр "Чи энд хэзээ ч байгаагүй", "Вестерн" кино хүрсэн бол Улаанбаатар олон улсын кино наадмаар "Налгар айл", "Аяны шувууд", "Эмэгтэйн тэмцэл" бүтээлүүд толилуулагдсан.

Харин "Рома", "Бастер Скраггсын дууллууд", "Салхины эсрэг тал" киног Нетфликсээр үзэх боломжтой аж.

Ийнхүү дараах киног танилцуулья.

  1. Шатаахуй

  2. Налгар айл

  3. Хүйтэн дайн

  4. Хүн нохой

  5. Мөр бүү үлдээ

  6. Аяны шувууд

  7. Birds of Passage

  8. Чи энд хэзээ ч байгаагүй

  9. Эрхэм нэгэн

  10. Дээд амьдрал

  11. Салхины эсрэг тал

  12. Орсон Уэллс

  13. Дүрсний судар

  14. Зэрлэг лийрийн мод

  15. Бастер Скрагсын дуулал

  16. Эмэгтэйн тэмцэл

  17. Анхны хувирал

  18. Нам сууж буй заан

Хуваалцах