Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Алтан нар орд Оюутолгойн дараа орохоор нөөцтэй

“Erdene Resourse Development” компани Алтан нар ордод өнгөрсөн улиралд хийсэн судалгааныхаа дүнг танилцууллаа. Судалгааны дүн гарсны дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны ханш 40 орчим хувиар өсчээ. Учир нь дээрх судалгааны дунд Алтан нар ордын “Union North” гэж нэрлэгддэг хэ

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтан нар орд Оюутолгойн дараа орохоор нөөцтэй
Алтан нар орд Оюутолгойн дараа орохоор нөөцтэй. Зураг: МҮОНРТ

“Erdene Resourse Development” компани Алтан нар ордод өнгөрсөн улиралд хийсэн судалгааныхаа дүнг танилцууллаа.

Судалгааны дүн гарсны дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны ханш 40 орчим хувиар өсчээ.

Учир нь дээрх судалгааны дунд Алтан нар ордын “Union North” гэж нэрлэгддэг хэсэг буюу 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл байгаа нь тогтоогджээ.

Харин “Union South” гэж нэрлэгддэг хэсэгт 10 метрийн гүнд тонн хөрс тутамд 4.5 грамм алт, есөн грамм мөнгө байгааг судалжээ.

Баянхонгор аймагт байрладаг уг орд нь Оюутолгойгоос хойш Монголд илэрсэн хамгийн ач холбогдолтой металлын орд болохыг “Erdene Resource Developmenf-ийн ерөнхийлөгч онцолсон байна.

Хуваалцах