“Алтан төлийн эзэн” цом хийх ажлын гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулна
Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНР-ын “Алтан төлийн эзэн” шалгаруулах уламжлалт үйл ажиллагаанд зориулж таван хошуу малын төлийн дүрс бүхий цом хийх ажлын гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалтанд урьж байна.
Мэдээллийн алба

Огноо: 2023 оны 01 дүгээр сарын 20
Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНР-ын “Алтан төлийн эзэн” шалгаруулах уламжлалт үйл ажиллагаанд зориулж таван хошуу малын төлийн дүрс бүхий цом хийх ажлын гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалтанд урьж байна.
Тендер шалгаруулалтын дугаар: 2023.01.11 А/03
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь: Эдгээр материалуудыг заавал ирүүлнэ.
Үүнд:
- Байгууллага аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Нотариатаар баталгаажуулсан байх/
- Байгууллага аж ахуйн нэгжийн танилцуулга
- Ижил төстэй ажил үйлчилгээ үзүүлсэн танилцуулга, гэрээ, гэрээ дүгнэсэн акт
- Үнийн санал ирүүлнэ / НӨАТ, болон бусад бүх татвар, зардал багтсан байх/
Материалаа битүүмжлэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн Санхүүгийн алба 70117004 /дотуур утас 2206/ дугаарын утастай холбоо барина уу.
Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр


















