Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алтанбулаг сумын багш нар ур чадварын тэмцээнд амжилттай оролцлоо

Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн багш, удирдлагууд Төв аймгийн Батсүмбэр суманд зохион байгуулагдсан “Сайн хичээл-үйл ажиллагаа” зөвлөгөөнд оролцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтанбулаг сумын багш нар  ур чадварын тэмцээнд амжилттай оролцлоо
Алтанбулаг сумын багш нар ур чадварын тэмцээнд амжилттай оролцлоо. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн багш, удирдлагууд Төв аймгийн Батсүмбэр суманд зохион байгуулагдсан “Сайн хичээл-үйл ажиллагаа” зөвлөгөөнд оролцлоо.

Тус зөвлөгөөнд Аргалант, Баян-Өнжүүл, Баянцагаан, Баянхангай, Баянцогт, Лүн, Сэргэлэн, Зуунмод сумын 11 сургуулийн 150 гаруй багш оролцож “Сайн хичээл-үйл ажиллагаа”, “Сайн туршлагын илтгэл”, “Сайн туршлагын үзэсгэлэн”-г зохион байгуулж, үүний хүрээнд багш нарын ур чадварыг нэмэгдүүлэн, харилцан туршлага судалсан байна.

Алтанбулаг сумын багш Н.Оюун-Эрдэнэ бага ангийн багш нарын ур чадварын уралдаанд нэгдүгээр байр, багш Ө.Дашзэвгэ, Ц.Одонтунгалаг нар хоёрдугаар байр, багш С.Янжмаа гуравдугаар байр, багш Ц.Шинэхүү, Л.Алтансоёмбо нар бүтээлийн үзэсгэлэнд нэгдүгээр байрыг тус тус эзэлсэн амжилт үзүүллээ.

Шалгарсан багш нар аймгийн багш нарын зөвлөгөөнд оролцох эрх болон батламжаар шагнуулжээ.

Хуваалцах