Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амь үрэгдсэн биологич залуугийн хэргийг прокурор шалгаж байна

Бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг яаралтай илрүүлж, хэрэгтнүүдийг шүүхийг олон нийт хүчтэй шаардаж байгаа.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амь үрэгдсэн биологич залуугийн хэргийг прокурор шалгаж байна
Амь үрэгдсэн биологич залуугийн хэргийг прокурор шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн хэргийг яаралтай илрүүлж, хэрэгтнүүдийг шүүхийг олон нийт хүчтэй шаардаж байгаа. Иргэдийн дуу хоолойтой олны танил, эрх мэдэлтэй эрхмүүд ч нэгдэж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл энэхүү хэрэгтэй холбогдуулан Улсын Прокурорын Ерөнхий газраас өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Ирвэс хамгаалах сан”-д ажилтай, 28 настай “Л” нь 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй болж, 6 хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох “Балчиргант” гэх газраас олдсон байна. Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна.

Талийгаач “Л”-ийг мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үл таних 2 хүн хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байх үйлдэлд тус аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.

Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хоёр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцаж, нэгтгэн шалгуулахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалт явуулах, Нийслэлийн прокурорын газарт уг хэргийн ажиллагаанд хяналт тавих харьяаллыг тус тус тогтоож, хэргийг шуурхай шалгах талаар үүрэг, чиглэл өгөн ажиллаж байна гэжээ.

Хуваалцах