Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амьд малын дуудлага худалдаа энэ баасан гарагт эхэлнэ

Хөдөө аж ахуйн биржээс "Амьд малын төвлөрсөн арилжаа"-г зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амьд малын дуудлага худалдаа энэ баасан гарагт эхэлнэ
Амьд малын дуудлага худалдаа энэ баасан гарагт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Хөдөө аж ахуйн биржээс "Амьд малын төвлөрсөн арилжаа"-г зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

"Эмээлт"-д байрлах Хөдөө аж ахуйн биржийн Ложистикийн төвд зохион байгуулагдах арилжаанд мах боловсруулах, төхөөрөх үйлдвэрүүд, малчид, хоршоод, эрчимжсэн аж ахуй эрхлэгчид, малын тэжээл худалдаалагчид гээд хөдөө аж ахуйн салбарынхан, ард иргэд оролцох боломжтой.

"Амьд малын төвлөрсөн арилжаа" 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны баасан гарагт 09:00 цагт эхэлнэ.

Эх сурвалж: Хөдөө Аж Ахуйн Бирж ТӨХХК

Хуваалцах