“Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” улс орон даяар үргэлжилж байна
“Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” улс орон даяар 2023 оны есдүгэар сарын 1-нд эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Мэдээллийн алба

Үндэсний Статистикийн Хорооноос авч буй “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа” улс орон даяар үргэлжилж байна. Уг судалгааг 2023 оны есдүгээр сарын 1-нд авч эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 10 хүртэл авах аж.
Тус судалгааг авснаар
- Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлах
- Монгол хүний амьдралын чанарт гарч буй өөрчлөлт, хүчин зүйлсийг судлах
- Бодлого, хөтөлбөр боловсруулах, үнэлэхэд суурь мэдээлэл болгон ашиглах зорилготой аж.
“Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-нд 8000 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авах юм байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо


















