Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Амьдрах ухаан - Aмжилтын хөтөч" сургалт зохион байгуулагдлаа

Дорноговь Аймгийн залуучуудын холбоо Хувь хүний хөгжлийн институттэй хамтран Сайншанд хотод анх удаа "Амьдрах ухаан-амжилтын хөтөч" хувь хүний хөгжлийн сургалтыг 2014 оны есдүгээр сарын 13, 14-ны өдрүүдэд Соёмбо цогцолбор дахь Иргэний танхимд зохион байгууллаа.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Амьдрах ухаан - Aмжилтын хөтөч" сургалт зохион байгуулагдлаа
"Амьдрах ухаан - Aмжилтын хөтөч" сургалт зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Дорноговь Аймгийн залуучуудын холбоо Хувь хүний хөгжлийн институттэй хамтран Сайншанд хотод анх удаа "Амьдрах ухаан-амжилтын хөтөч" хувь хүний хөгжлийн сургалтыг 2014 оны есдүгээр сарын 13, 14-ны өдрүүдэд Соёмбо цогцолбор дахь Иргэний танхимд зохион байгууллаа. Тус сургалтад Сайншанд хотод үйл ажиллагаа явуулдаг Голомт банк, Хөдөлмөрийн хэлтэс, Чандмань-Илч, ТББ-ын төлөөллүүд, Иргэний оролцооны хэлтэс, Хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, Даланжаргалан, Дэлгэрэх, Айраг, Өргөн, Сайхандулаан зэрэг сумаас нийт 25 хүн хамрагдлаа.

Сургалтыг Хувь хүний хөгжлийн институтын багш Д.Мягмардорж явуулсан бөгөөд хувь хүний өөрийгөө хөгжүүлж, нөөц боломжоо нээн илрүүлж, хэрхэн амжилтад хүрч болохыг энэхүү сургалтаар олж авсан юм.

Хуваалцах