Амьдрах ухааны чиглэлээр залуусын боловсрол дутмаг байна
Өнөөгийн залууст шинжлэх ухааны мэдлэгээс гадна, амьдрах ухааны чадвар төлөвшүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Хөдөө орон нутагт, алслагдсан аймаг, сумдад энэ төрлийн мэдээ мэдээлэл хомс, багш сургагч дутагдалтай байдаг.
Мэдээллийн алба

Тиймээс БШУЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сан хамтран Баян-Өлгий аймагт “Амьдрах ухааны чадвар” олгох сургагч багш бэлтгэж эхэллээ. Энэ талаар Баян-Өлгий аймаг дахь манай сурвалжлагч Оюунбаасан МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн багш Мөнгөнтулгаас тодруулсан байна.