“Амьдрал зохиохоосоо өмнө” угийн бичгийн сургалт боллоо
Орхон аймгийн зураач, урчуудын холбоотой хамтран аймгийн зураачдыг танилцуулахаар контент бэлтгэн хүргэж, мөн зураачдын уран бүтээлийг цахим үзэсгэлэн болгон 14 хоногийн турш цахим орчинд байршуулжээ.
Мэдээллийн алба

Орхон аймаг “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд олон ажил хийж байна.
Орхон аймгийн зураач, урчуудын холбоотой хамтран аймгийн зураачдыг танилцуулахаар контент бэлтгэн хүргэж, мөн зураачдын уран бүтээлийг цахим үзэсгэлэн болгон 14 хоногийн турш цахим орчинд байршуулжээ.
Тодруулбал, Монголын зураач урчуудын эвлэлийн гишүүн, зураач Ц.Ширэндэв, Н. Энхтүвшин нарын танилцуулга контент, цахим үзэсгэлэн байршуулсан байна. Цахим үзэсгэлэнг QR код уншуулснаар үзэх боломжтой юм.
Эгшиглэн соёлын төв үндэсний уламжлалт тоглоом наадгайг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудад зааж сургах зорилгоор Энэрэл төвийн хүүхэд багачуудад “Бидний бахархал” үндэсний өв соёлын өдөрлөгийг зохион байгуулжээ. Өдөрлөгт 6-14 насны 48 хүүхэд хамрагдсан байна.
Хүүхэд залуучуудын соёлын төв дуу бичлэгийн студийг тохижуулж үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо. Тус студи нь мэргэжлийн өндөр түвшинд frutiloops 20 программыг ашиглан дууны бичлэг хийх юм.
Хүүхэд залууст үндэсний бичгийг сурталчлан таниулах, сурч, хөгжиж буй орчноороо дамжуулан сурах, нөлөөлөх зорилгоор аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн их тэнхимийг үндэсний бичгийн үсгээр тохижуулах ажил хийж эхэллээ. Тус ажил нь “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийн 7 хоногийн хүрээнд хийгдэх юм.
Цус ойртолт ба түүний хор уршгийг таниулах, угийн бичиг, түүний бүтэц, хэрхэн хөтлөх удмын зураглал хийх чадварыг эзэмшүүлэх зорилгоор МУИС-ийн Орхон салбар сургуулийн оюутан залууст “Амьдрал зохиохоосоо өмнө” угийн бичгийн сургалтыг зохион байгуулж, 108 оюутан хамрагдсан байна.
Нийтийн номын сангаар үйлчлүүлж буй уншигч хүүхэд багачуудыг идэвхжүүлэхээр Орхон аймгийн Улаан Загалмайн хороотой хамтран “Уншлагын дараах Open Mic” арга хэмжээг явууллаа. Тус арга хэмжээнд өсвөрийн Улаан загалмайн бүлгэмийн болон нийтийн номын сангаар үйлчлүүлж буй 49 хүүхэд залуус оролцож, бие биеэсээ суралцсан үр бүтээлтэй өдөр боллоо гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.


















