Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Амьдралд өнгө нэмье” сайн үйлсийн аян зохион байгуулав

Улсын ууган сургуулиудын нэг 3-р сургуулийн сурагчид, багш, эцэг эхчүүд, сургуулийн удирдлатайгаа хамтран “Амьдралд өнгө нэмье” сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Амьдралд өнгө нэмье” сайн үйлсийн аян зохион байгуулав
“Амьдралд өнгө нэмье” сайн үйлсийн аян зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Улсын ууган сургуулиудын нэг 3-р сургуулийн сурагчид, багш, эцэг эхчүүд, сургуулийн удирдлатайгаа хамтран “Амьдралд өнгө нэмье” сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд сурлаг хөдөлмөр, урлаг авьяасаараа тэргүүлдэг ч амьдралдын боломж тааруу сурагчдад тусалж, хоёр хүүхдэд иж бүрэн гэр бэлэглэсэн байна.

3-р сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн дарга н.Одонтуяагийн ярианд анхаарлаа хандуулъя.

Сургуулийн 100 жилийн ой ирэх 2021 онд болно. Энэ ойг угтан 100 бүтээлч ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Цаашдаа сайн үйлсийн аяныг уламжлал болгон зохион байгуулж илүү олон хүүхдийг хамруулж тусалж дэмжинэ гэж сургуулийн захирал энэ үеэр хэлж байлаа.

Хуваалцах