"Амгалан" амаржих газрын эмч нар Сүхбаатар аймагт 10 хоног ажиллана
Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг эрчимжүүлэх зорилгоор лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс баг гарч, хөдөө орон нутагт ажиллаж байна.
Мэдээллийн алба

Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг эрчимжүүлэх зорилгоор лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс баг гарч, хөдөө орон нутагт ажиллаж байна.
Тухайлбал, "Амгалан" амаржих газрын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар аймагт ажиллахаар болсон. Эмч нарын багт эх барих, эмэгтэйчүүд, хавдар, дотор болон дурангийн эмч нар багтжээ.
"Амгалан" амаржих газрын Тасгийн эрхлэгч н.Нямцэцэг ингэж ярилаа.
Mongolian National Radio · "Амгалан" амаржих газрын эмч нар Сүхбаатар аймагт 10 хоног ажиллана
Сүхбаатар аймгийн иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг тэрбээр уриаллаа.


















