Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Амгалан амаржих”-ынхан эрүүл, идэвхтэй амьдралд уриалж байна

Эрүүл мэндийн яамнаас нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аянд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Амгалан амаржих”-ынхан эрүүл, идэвхтэй амьдралд уриалж байна
“Амгалан амаржих”-ынхан эрүүл, идэвхтэй амьдралд уриалж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамнаас нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аянд “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нэгдэж, ажиллагсдынхаа дунд тоддорхой арга хэмжээнүүдийг үе шаттай явуулж байна.

Аяны хүрээнд тус амаржих газрын Сувилахуйн албанаас Олон улсын эх баригч, сувилагчдын өдрийг угтсан явган аяллыг өнгөрсөн бямба гарагт /2023-04-15/ зохион байгууллаа.



Явган аялалд 50 гаруй эмч, эмнэлгийн ажилтан оролцож Богд уулын Дугуй цагаан оргил хүртэл 7.0 км замыг туулан эрүүл идэвхтэй амьдрал, дасгал хөдөлгөөн, явган алхалтын ач холбогдлыг сурталчилж, эрүүл агаарт алхах, байгальд ээлтэй идэвхтэй амьдралын хэв маягт суралцах талаар мэргэжил нэгтнүүдээ уриаллаа.

Хуваалцах