"Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ" сэдэвт сургалт болж байна
"Тархины үхжилттэй буюу амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

"Тархины үхжилттэй буюу амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Шинжлэх ухаанд тархины үхжилтэй донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай гэсэн эрхтэнүүдийг авах боломжтой гэж үздэг. Нэг донор найман хүний амь авардаг.
Донорын тухай хуулийг анх 2000 онд батлаж энэ оны нэгдүгээр сард дахин шинэчилсэн. Донорын тухай хууль шинэчлэгдэн гарах болсон гол шалтгааны талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга х.Батсайхан ярилаа.
Тархины үхэлтэй донор нь яс, нүдний эвэрлэг, арьс зэрэг эдийн донор болдог. Манай улсад 2006 оноос өнөөдрийг хүртэл амьгүй зургаан донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдсэн. Тодруулбал, 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгажээ.


















