Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амиа алдсан замын цагдаа Д.Ганбатын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбатын ар гэрт орон сууц худалдан авахад нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амиа алдсан замын цагдаа Д.Ганбатын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ
Амиа алдсан замын цагдаа Д.Ганбатын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбатын ар гэрт орон сууц худалдан авахад нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2001 оны тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбат албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт олон удаа хутгалуулан амиа алджээ.

Түүний эхнэр С.Уранчимэг өрх толгойлон 18 жилийн турш түрээсийн байранд найман өнчин хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт энэ сарын 7-8-нд ажиллах үеэр орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл өгсөн байна. Тэрбээр энэ хугацаанд бүхий л шатны дарга, удирдлага, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нараас дэмжлэг хүсч хандаж байжээ.

Хуваалцах