Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амиа хорлолтын учир шалтгааны талаарх анхны суурь судалгааны дүнг танилцууллаа

Судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн хуралд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор М.Гантулга, Судалгааны багийн удирдагч, Сургалт, судалгааны төвийн, судлаач, хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа оролцов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амиа хорлолтын учир шалтгааны талаарх анхны суурь судалгааны дүнг танилцууллаа
Амиа хорлолтын учир шалтгааны талаарх анхны суурь судалгааны дүнг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс "Монгол улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ын нөхцөл шалтгаан, нийгэм эдийн засаг, гэр бүлийн нөлөөлөл, сэтгэл зүйн талаас тогтоох, тархалтыг газар зүйн байрлаар тодорхойлох. Мөн "Бусдыг амиа хорлоход хүргэх” гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалтад дүгнэлт хийх, шүүхээс дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй практиктийг судлах зорилгоор анхны суурь судалгааг хийжээ.

Судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн хуралд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор М.Гантулга, Судалгааны багийн удирдагч, Сургалт, судалгааны төвийн, судлаач, хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа оролцов.

Монгол Улсад 2012-2016 онд амиа хорлосон тохиолдлыг судалсан судалгааны онцлог нь сүүлийн таван жилд Монгол Улсын хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бүх эрүүгийн хэргээс амиа хорлосон 2055 эрүүгийн хэрэг тус бүр дээр асуулт бөглөж үр дүнг нэгтгэсэн бөгөөд суурь судалгааны явцад гарсан үр дүнг бататгах зорилгоор санамсаргүй түүврийн аргаар 400 эрүүгийн хэрэг уншиж хэрэг тус бүрт дүгнэлт гаргажээ.

Хуваалцах