Амин дэмээр баялаг хүнсний хангамж хүртээмжгүй байна
Судалгаагаар манай улсын эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь, бага насны хүүхдүүдийн 50 гаруй хувь нь Д амин дэмийн дутагдалтай байдаг.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Хүүхдүүдийн чихрийн хэрэглээг бууруулах нь таргалалт өвчинтэй тэмцэх нэг гарц гэж хууль санаачлагчид харж байгаа бол өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүнийг олон төрлийн амин дэмээр баяжуулж8 хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх боломж байгаа юм.
Судалгаагаар манай улсын эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь, бага насны хүүхдүүдийн 50 гаруй хувь нь Д амин дэмийн дутагдалтай байдаг. Амин дэмийн дутагдал нь рахитаас гадна 200 гаруй төрлийн өвчин үүсгэдэг болохыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлж байна.


















