Амжиж анхааруулах систем 6 магнитудаас дээш газар хөдлөлтөд автоматаар ажиллаж дохио илгээдэг
Увс аймгийн Сагил сумын нутагт 19 цаг 56 минутад 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа Булган аймгийн Баян-Агт суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 22 цаг 57 минутад тус тус болсон.
Мэдээллийн алба

Өчигдөр Увс болон Булган аймгийн нутагт газар хөдлөлт бүртгэгдлээ. Увс аймгийн Сагил сумын нутагт 19 цаг 56 минутад 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа Булган аймгийн Баян-Агт суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 22 цаг 57 минутад тус тус болсон.
Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж идэвхжил өндөр байгааг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн.
Газар хөдлөлтийг урьдчилж мэдэж, мэдээлэх боломжгүй. Харин чичирхийллээс амжиж анхааруулах боломжтойг тус хүрээлэнгийн Газар хөдлөл, судлалын салбарын эрхлэгч М.Өлзийбат ярилаа.
Mongolian National Radio · Амжиж анхааруулах систем 6 магнитудаас дээш газар хөдлөлтөд автоматаар ажиллаж дохио илгээдэг
Амжиж анхааруулах систем 6 магнитудаас дээш газар хөдлөлтөд автоматаар ажиллаж дохио илгээдэг байна.


















