Амжилт гаргасан чанарын ажилтнуудыг шагнаж урамшууллаа
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чанарын алба, менежер үүсэн байгуулагдсаны 20 жил, Эрүүл мэндийн чанарын холбоо ТББ үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад амжилт гарган ажиллаж байгаа НЭМГ-ийн харьяа эрүүл мэндийн байгууллагын чанарын
Мэдээллийн алба

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чанарын алба, менежер үүсэн байгуулагдсаны 20 жил, Эрүүл мэндийн чанарын холбоо ТББ үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад амжилт гарган ажиллаж байгаа НЭМГ-ийн харьяа эрүүл мэндийн байгууллагын чанарын ажилтнууд шагнууллаа.
Тухайлбал, энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга С.Энхцэцэг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга Д.Сугар “Эрүүлийг хамгаалахын жуух” бичиг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга Ц.Цэрэндолгор “Нийслэлийн хүндэт тэмдэг”, Амгалан амаржих газрын чанарын албаны дарга Х.Цэцэгдэлгэр, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга П.Баасансүрэн нар “Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга С.Энхцэцэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Л.Лхамсүрэн нар Нийслэлийн эрүүл мэндийн газрын “Өргөмжлөл”, Сэргээн засах төвийн чанарын албаны дарга н.Оюун “Эрүүл мэндийн чанарын холбоо”-ны “Шилдэг чанарын менежер” цол тэмдгээр тус, тус шагнууллаа.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


















