Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Амжилтын гараа-III” уралдаан болно

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1133 дугаар захирамжаар суралцагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сэтгэл зүйн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Амжилтын гараа-III” уралдаан болно
“Амжилтын гараа-III” уралдаан болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1133 дугаар захирамжаар суралцагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэл хангах зорилготойгоор Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 5177 суралцагч Математик, Монгол хэл бичиг, Уран зохиол, Нийгэм судлал, Түүх, Газарзүй, Хими, Биологи, Физик, Англи хэл, Орос хэлний хичээлийн шалгалтад хамрагдана.

Энэхүү уралдааныг зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангаж, 2018 оны 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулна.

Хуваалцах