Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхөд түлээний мод олгож байна
Аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айл өрхүүдэд түлээний мод олгох ажил Хэнтий аймгийн Хэрлэн суманд болж байна.
Мэдээллийн алба

Аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айл өрхүүдэд түлээний мод олгох ажил Хэнтий аймгийн Хэрлэн суманд болж байна.
Сумын хэмжээнд нийт 250 өрхөд түлээний модны туслалцаа үзүүлэх юм байна. Энэ ажил өчигдөр Хэрлэн нэгдүгээр багаас эхэлжээ. Баг тус бүрт амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, зорилтот 40 өрхөд өрх тус бүрт 1мкуб түлээний мод олгох аж.


















