Амралтаараа ажиллах сонирхолтой оюутнууд ажлын байрны мэдээлэл авах боломжтой
Монголын оюутны холбоо энэ зун анх удаа БНХАУ-д 150 оюутныг ажиллангаа суралцах чиглэлээр зуучлан явуулах гэж байна.
Мэдээллийн алба

Монголын оюутны холбоо энэ зун анх удаа БНХАУ-д 150 оюутныг ажиллангаа суралцах чиглэлээр зуучлан явуулах гэж байна. Мөн оюутны урт хугацааны амралт эхэлж байгаа учраас тус холбоо оюутнуудад зориулж таван төрлийн сургалт эхлэснээ зарлалаа. Түүнчлэн амралтаараа ажиллах сонирхолтой оюутнууд холбоондоо очиж найдвартай ажлын байртай танилцах боломжтойг дуулгалаа. Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга н.Жигжид ярьж байна.
Амралтаараа ажиллах сонирхолтой оюутнууд Нийслэлийн хөдөлмөрийн газрын Хөдөлмөр зуучлалын төвд хандаж ажлын байрны талаарх мэдээлэл авч болохыг хэллээ.


















