Амралтын өдрүүдэд есөн хүүхэд зам тээврийн осолд оржээ
Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт 638 мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 484 дуудлага бүртгэгдсэн байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт 638 мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 484 дуудлага бүртгэгдсэн байна. Эднээс нэг хүн нь нас барж, 27 хүн хүнд, хөнгөн гэмтсэн аж. Зам тээврийн осолд өртсөн есөн хүүхэд бүртгэгдсэн байна. Тодруулбал, сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 4 хүүхэд байжээ. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон 12 жолооч байна. Эдгээрээс гадна согтуудаа машин жолоодсон 220 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан ажээ.


















