Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, өнөөдрийн байдлаар 481 цэгээр борлуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна
Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, өнөөдрийн байдлаар 481 цэгээр борлуулж байна.

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 8, 9-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.

Тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт тус бүр дөрөв, нийт 21 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8300 төгрөгөөр зарж борлуулна. Бэлтгэсэн нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхэр, таван хувь нь ямааны мах байгаа юм.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

Хуваалцах