Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг автомашины татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Амралтын өдрүүдэд  тээврийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой
Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг автомашины татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллаж байна. Энэ 21 байршлийн нэг болох Дүнжингарав худалдааны төв дээр төвийн 6 дүүргээс нэмэлт цэгүүд байршин амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна.

Татвар төлөх хуулийн хугацаа зургаадугаар сарын 01-нээр дуусна. Хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал даргаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр буюу 2015 огны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдлаа.

Ажлын хэсгийн даргаас өгсөн үүргийн дагуу тавдугаар сарын 30,31-ний өдөр буюу бямба, ням гарагт Чингисийн талбайд төвийн 6 дүүргээс нэмэлт цэгүүд байрлуулан 10.00-17.00 цагийн хооронд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулахаар боллоо. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас Чингисийн талбайд татвараа төлөхөөр ирсэн жолооч нарын машины зогсоолд зохицуулалт хийж ажиллана.

Татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байгаа учираас хугацаандаа татвараа төлнө үү. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, зургаадугаар сарын 01-нээс хойш замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ № Авто тээвэрийн болон өөрөө явагч хэрэгсэлийн төрөл Албан татварын хэмжээ /төгрөгөөр/ 1 2 дугуйтай мотоцикл 2 500 2 3 дугуйтай мотоцикл 4 000 3 Суудлын авто машин: а/ 2001 см3 хүртэл б/ 2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд тєгрєгєєр/ 24 27 33 4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000 5 Автобус 62 400 6 Ачааны машин: 1/ 1 хүртэл тооны даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100-тн-оос дээш даацтай 30 000 45 000 55 000 75 000 120 000 135 000 150 000 210 000 270 000 330 000 420 000 480 000 540 000 600 000 660 000 720 000 7 Тусгай зориулалтын автомашин 16 000 8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 18 000 9 Бага оврын трактор 8 000 10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР Авто тээвэр Болон өөрөө Явагч хэрэгслийн ангилал Бензин хөдөлгүүртэй Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулах Төлбөр ( төгрөгөөр ) СО2 хийн Ялгарал(г/км) СО2 (%) Хөдөлгүүрийн багтаамж(см3) А 121-180 5.5-8.0 1500 хїртэл 1800 Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100 В 251-350 10.6-12.0 2501-3500 3500 Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000 Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500 Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500

Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ /төгрөгөөр/ № Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ 1 Суудлын Такси 30000 2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000 3 2001-3000 30000 4 3001 дээш 40000 5 Ачааны 1 тн хүртэл 40000 6 1-2 тн 45000 7 2-3 тн 50000 8 3-5 тн 55000 9 5-8 тн 60000 10 8-10 тн 65000 11 10 тн-с дээш 70000 12 Автобус 15 хүртэл 40000 13 15-аас дээш 60000 14 Цистерн 50000 15 Тусгай 40000 16 Чиргүүл 30000 17 Механизм Тээвэр үйлчилгээний 60000 18 Технологийн 60000 19 Бага оврын 30000 20 Мотоцикл, мопед 2 дугуйт 10000 21 3 дугуйт 10000 НИЙТ ДҮН

АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ № Дүүргүүд Байршил Хугацаа Цагийн хуваарь 1 Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30 2 БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00 3 БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30 4 СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30 5 Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30 6 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30 7 Баянгол дүүргийн татварын хэлтэс БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30 8 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30 9 Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30 10 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим" 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30 11 Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30 12 Налайх дүүргийн татварын хэлтэс Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30 13 Багануур дүүргийн татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30 14 Багахангай дүүргийн татварын хэлтэс Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30

Хуваалцах