Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгджээ
07 дугаар сарын 23,24-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 402 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн байна.
Мэдээллийн алба

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 19 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 5, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Эх сурвалж: Замын цагдаагийн газар