Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрүүдэд зарим газар цасан шуурга шуурна

Амралтын өдрүүдэд /2022.04.16-17/ баруун, төв, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрүүдэд зарим газар цасан шуурга шуурна
Амралтын өдрүүдэд зарим газар цасан шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Амралтын өдрүүдэд /2022.04.16-17/ баруун, төв, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна.

Иймд зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, хаагдах нөхцөл бүрдэж байгааг анхааруулж, доорх зөвлөмжийг хүргэж байна.

-Машин техник цасанд ихээр сууж байгаа тул хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлтгэлээ сайтар базаах

-Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах

-Төөрч, осгохоос болгоомжлох

-Цаг агаарын урьдчилан сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдал хангахыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Хуваалцах