Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрөөр хоёр түймэр гарлаа

Онцгой байдлын алба хаагчид зургаан машинтайгаар галыг унтраасан бөгөөд компанийн ажилчид галын шалтгааныг цахилгааны хэлбэлзлээс болсон байж болзошгүй хэмээн тайлбарлажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрөөр хоёр түймэр гарлаа
Амралтын өдрөөр хоёр түймэр гарлаа. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 14-нд нийслэлд хоёр түймэр гарлаа. БГД “Модны 2”-т байрлах Монгол, Солонгосын хамтарсан “МК Интернэйшнэл” компанийн байранд 12:40 цагийн үед гал гарсан байна. Онцгой байдлын алба хаагчид зургаан машинтайгаар галыг унтраасан бөгөөд компанийн ажилчид галын шалтгааныг цахилгааны хэлбэлзлээс болсон байж болзошгүй хэмээн тайлбарлажээ.

Энэ түймрийг унтрааж дуусах үед буюу 14:40 цагийн үед 40 мянгатын 40-р байранд гал гарсан тухай дуудлага ирсэн байна.

Гал байрны дээврийн зүүн хэсгээс эхэлсэн бөгөөд улмаар 42 дугаар байрны дээвэр хэсгийг бүхэлд нь хамарчээ. Онцгой байдлынхан дээврийн галыг унтраах явцдаа 40, 42 дугаар байрны дээд давхрын бүх оршин суугчдыг гадагш гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна. Энэ галын шалтгааныг иргэд мөн л цахилгааны хэлбэлзлээс болсон гэж таамаглаж байна. Амралтын өдөр гарсан эдгээр галын шалтгааныг албаныхан удахгүй тодруулна.

Хуваалцах