Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амьсгалын тогтолцоо, улаан хоолой болон уушги, зүрх, судасны өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь тамхи

Судалгааны дүнгээс танилцуулвал, нэг өрхийн нэг гишүүн долоо хоногт 4 мянган төгрөгийн үнэтэй 4 хайрцаг тамхи татдаг аж. Энэ нь жилд 832 мянган төгрөг зарлагаддаг гэсэн үг. Тодруулбал, энэ нь өрхийн дундаж орлогын 8 хувийг эзэлж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амьсгалын тогтолцоо, улаан хоолой болон уушги, зүрх, судасны өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь тамхи
Амьсгалын тогтолцоо, улаан хоолой болон уушги, зүрх, судасны өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь тамхи. Зураг: МҮОНРТ

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн тамхитай холбоотой хэд хэдэн судалгаа хийсэн байна. Судалгааны дүнгээс танилцуулвал, нэг өрхийн нэг гишүүн долоо хоногт 4 мянган төгрөгийн үнэтэй 4 хайрцаг тамхи татдаг аж. Энэ нь жилд 832 мянган төгрөг зарлагаддаг гэсэн үг. Тодруулбал, энэ нь өрхийн дундаж орлогын 8 хувийг эзэлж байгаа юм.

Мөн олон улсын судалгааны дүнгээс харвал, тамхины хэрэглээ жил бүр өсөж, тамхинаас үүдэн амь насаа алдаж байгаа иргэдийн тоо ч нэмэгдсээр байна. Тухайлбал, амьсгалын тогтолцооны өвчлөл, улаан хоолойны болон уушги, зүрх, судасны өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь тамхи болж байна. Тиймээс тамхи татдаг хүмүүс нэгдүгээрт, эрүүл мэнддээ анхаарч тамхинаас татгалзах, хоёрдугаарт, өрхийн зарлагаа хэмнэж, жилд ойролцоогоор сая төгрөгийг өөр хэрэгтэй зүйлдээ зарцуулах боломж байгаа юм.

Хуваалцах