Амьтны түүхий бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Иргэд амьтны гаралтай түүхий бүтээгдэхүүн тэр дундаа тарваганы цөс, элэг, давсаг, хүн мах зэргийг өвчинд сайн хэмээн хэрэглэсээр байна. Энэ нь тарваган тахал өвчнөөр өвчлөх, улмаар амь насаа алдах эрсдлийг бий болгосоор байгаа юм.
Мэдээллийн алба

Хэдийгээр улсын хэмжээнд тарвага агнуурыг хориглосон ч тарвага агнах, мах, арьс, дотор эрхтнийг хэрэглэх, хот суурин газарт оруулж ирэх, зарж борлуулах тохиолдол гарсаар байна. Энэхүү хууль бус үйлдэл нь олон хүнийг хамарсан дэгдэлт гарах, улмаар бусдын эрүүл мэнд, нийгэм эдийн засагт хохирол учруулсаар байгаа тул амьтны түүхий бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.