Ан амьтны эд эрхтэнг түүхийгээр залгихгүй байхыг анхааруулав
Өнгөрсөн онд тарваганы бөөр, давсаг түүхийгээр залгиснаас болж хоёр хүн нас барсан тохиолдол Баян-Өлгий аймагт гарч байсан.
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд тарваганы бөөр, давсаг түүхийгээр залгиснаас болж хоёр хүн нас барсан тохиолдол Баян-Өлгий аймагт гарч байсан. Тиймээс ан амьтны түүхий эрхтэн залгихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Амьтны биед халдварт өвчин үүсгэдэг вирус болон туузан хорхойнууд байдаг. Тэдгээр нь хүний биед орохоороо урвалд орж, янз бүрийн халдварт өвчин үүсгэдэг байна. Ан амьтны түүхий мах идэж, амьтнаас хүнд, цаашлаад хүнээс хүнд дамжих халдварт өвчин авснаар өөрийгөө болон дэлхийн хүн төрөлхтнийг аюулд хүргэх эрсдэлтэйг одоо дэгдээд байгаа шинэ төрлийн коронавирусний халдвараас харж болно. Тиймээс амьтны түүхий мах идэхгүй байхыг ЗӨСҮТ-ийн Дэд захирал Б.Амгаланбаяр санууллаа.
Монгол Улс олон сая малтай. Тиймээс Зоонозын өвчин буюу амьтнаас хүнд дамжих халдварт өвчин тархах хамгийн өндөр эрсдэлтэй орны тоонд багтдаг. Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн олон оронд тархаж байгаа энэ үед Эмнэл зүйн шинжилгээгээр нотлогдоогүй, эмчийн зөвлөөгүй эдгээр аргыг хэрэглэхгүй байхыг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа.


















