Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН, МАН-ын гишүүд Засгийн газарт хамтарч ажиллах талаар баримт бичигт гарын үсэг зурна

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдтэй Засгийн газарт хамтарч ажиллах талаар ярилцах ажлын хэсэг томилогдсон.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН, МАН-ын гишүүд Засгийн газарт хамтарч ажиллах талаар баримт бичигт гарын үсэг зурна
АН, МАН-ын гишүүд Засгийн газарт хамтарч ажиллах талаар баримт бичигт гарын үсэг зурна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдтэй Засгийн газарт хамтарч ажиллах талаар ярилцах ажлын хэсэг томилогдсон. М.Батчимэг гишүүнээр ахлуулсан тус ажлын хэсэг өнөөдрөөс УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдтэй уулзаж эхэлсэн.

Зөвшилцлийн ажлын хэсэг өглөө ИЗНН болон “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийсэн байна. Мөн МАН-аас Засгийн газарт хамтарч ажиллах асуудлыг судлах зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийнхэнтэй уулзжээ. Энэ үеэр нэмж тодруулах шаардлагатай зарим асуудлууд үүссэн учраас хоёр намын ажлын хэсэг хуралдаанаа зогсоож үдээс хойш дахин хуралдахаар болжээ.

МАН-ын бүлгээс байгуулагдсан С.Батболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг нь Засгийн газарт хамтарч ажиллах асуудлыг судалж ирэх баасан гарагт хуралдах намын Бага хуралд танилцуулах зорилготой ажээ. Өнөө орой дахиж хуралдах намуудын ажлын хэсгийн уулзалтаар тодорхой асуудлуудаар зөвшилцсөний дараа харилцан баримт бичигт гарын үсэг зурна гэдгийг эх сурвалжууд хэллээ.

Хуваалцах