Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлжээ

Долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг хуваарийн дагуу УИХ дахь АН-ын бүлэг өнөө өглөө ээлжит хуралдаанаа хийжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлжээ
АН мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг хуваарийн дагуу УИХ дахь АН-ын бүлэг өнөө өглөө ээлжит хуралдаанаа хийжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийв.

АН 2016 оны сонгуульд орох мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлжээ. Тодруулбал, мөрийн хөтөлбөр боловсруулах 15 дэд ажлын хэсгийг ажиллуулж байгаа аж. Харин өнөөдрийн бүлгийн хуралдаанаар тус ажлын хэсгүүдийн мэдээллийг сонссон гэдгийг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэллээ.

Тодруулбал, 15 дэд ажлын хэсэг нь мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах болон шинээр оруулах саналуудаа боловсруулж танилцуулсан байна. Бүлгийн гишүүд шинэ саналтай танилцаад “Монгол хүн 2020” хөтөлбөрөө үргэлжлүүлж мөрийн хөтөлбөрөө боловсруулах чиглэл гаргажээ. Түүнчлэн АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар мөрийн хөтөлбөрөө боловсруулсан хэлбэрээр нь оруулах юм байна.

Үүнээс гадна бүлгийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр байсан боловч хойшилжээ.

Хуваалцах