АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, “Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал”-ыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Мэдээллийн алба

Эхлээд Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тав хоногийн завсарлага авахаар болсныг мэдэгдлээ. Тэрбээр "Банкны зээлийн хүүд Монголбанк хязгаар тогтоохыг эргэж харах ёстой. Хоёрдугаарт, тодорхойгүй зүйл их орж ирсэн байна. Мөн энэ бол шинэчилсэн найруулга, өөрчлөлт биш. Гуравдугаарт, ОУВС-гаас арилжааны банкуудад шалгалт оруулсан. Үүний үр дүнг харах ёстой" гэсэн юм.
Ийнхүү Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг тав хоногийн завсарлагын дараа дахин хэлэлцэхээр боллоо.