“Англи хэлний бүсийн олимпиад” эхэллээ
Өмнөговь аймагт анх удаа говийн бүсийн аймгуудын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийнхныг хамруулсан “Англи хэлний бүсийн олимпиад” эхэллээ.
Мэдээллийн алба

Өмнөговь аймагт анх удаа говийн бүсийн аймгуудын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийнхныг хамруулсан “Англи хэлний бүсийн олимпиад” эхэллээ. Олимпиадад Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн 2368 сурагч оролцож байна. Нийт оролцогчоос шалгарсан 30 гаруй сурагч англи хэл дээр илтгэл танилцуулж, тэргүүн байрын төлөө өрсөлдөж байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “АНГЛИ ХЭЛТЭЙ ӨМНӨГОВЬ” дэд хөтөлбөрийг ирэх 4 жилд хэрэгжүүлэх юм.
Р.Сэргэлэн


















