Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Англи хэлтэй Өмнөговь" хөтөлбөр хэрэгжиж байна

Өмнөговь аймагт англи хэлтэй Өмнөговь хөтөлбөр хэрэгжиж бүх нийтийн англи хэлийг сайжруулах үнэ төлбөргүй сургалтуудыг зохион байгуулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Англи хэлтэй Өмнөговь" хөтөлбөр хэрэгжиж байна
"Англи хэлтэй Өмнөговь" хөтөлбөр хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

"мнөговь аймагт "Англи хэлтэй Өмнөговь" хөтөлбөр хэрэгжиж бүх нийтийн англи хэлийг сайжруулах үнэ төлбөргүй сургалтуудыг зохион байгуулж байна. Эх хэлээ мэдэхээс гадна заавал хос хэлтэй байж мэдээ мэдээлэл авч, гадны улс оронд мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Зайлшгүй хэрэглээнд үндэслэж Өмнөговь аймагт "Англи хэлтэй Өмнөговь" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 7 хоногийн 6 өдөрт англи хэлний анхан, дунд, гүнзгийрүүлсэн түвшний сургалтуудыг зохион байгуулж байна.

Хичээл нэг удаагийн оролтоор 1 цаг 30 минутаас 2 цаг үргэлжилдэг ба ярих, сонсох, бичих, унших чадваруудыг зэрэг эзэмшүүлэхийг зорьж буйгаараа илүү үр дүнтэй болж байгаа суралцагчид онцолж байна.

Мөн англи хэлтэй Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд англи хэлний ярианы клуб, Австралийн боловсролыг орон нутагт хэрэгжүүлэх төсөл, англи хэлний нээлттэй олимпиад, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, иргэдийн гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулж байна.

Хуваалцах